Миний орон зай

2013-04-24 - Миний найздаа өгөж байсан шилдэг бэлгүүд.

Ангилал: Зөвлөмж

Найздаа төрссөн өдрөөр нь ямар бэлэг өгөхийг хүсэж байна даа. Жил болгон ижил зүйл өгж байснаас энэ жил арай өөр юм өгвөл яасын гэж бодоод 2 бэлгийн сонголты таньд зөвлөж байна.
1. Ном
Гэхдээ зүгээр нэг ном бишээ. Би 6-р ангид байхдаа хамгийн сайн найздаа 1 сар мөнгө цуглуулж байж ном авж өгөж байсан яг үүн шиг чин сэтгэлээсээ өгсөн ном. Мэдээж бэлгийн дээж болохоор урьд нь ном бэлэглэж байсан бол одоо арай өөр аргаар ном бэлэглэе. Яаж өөрчлөх вэ гэж үү? Жоохон хөгжилтэй маягаар жирийн цаасаар боогоод найздаа сонирхолтой зүйл дээр нь бичээд өгчих. Жишээ нь: Чи англи хэлний ном авсан бол та энэ цаасыг нээхдээ үнэхээр итгэлтэй байна уу? Урьдчилаж сануулахад энэ боолтыг тайовал таны хэл хоёр хуваагдах болно. Эсвэл онигооны ном авсан бол та үүнийг биедээ аваад нойр хүрэх уйдсан үедээ нээвэл таньд элэгний эм болно гэх мэтээр сонин содон зүйл бодуулсан хаягтай ном таны найзын хамгийн сайхан дурсамж болно.
2. Тэмдэглэл
Хамгийн сайн найзаасаа авсан хамгийн гоё бэлэг маань тэмдэглэл байсан. Тэр тэмдэглэл их мөнгөөр бүтээгүй ч гэсэн миний хувьд хүнд өгж бас аваж байсан үнэхээр том бэлэг. За тэмдэглэл бичих товч зөвлөмжиндөө орьё:
Чи тэмдэглэл дээр урьд нь найздаа хэлж ярьж байгаагүй зүйлээ бичээрэй. Гэхдээ нэг зүйлийг хэт барьж бичихыг хориглоно.  Богинохон хирнээ олон сайхан зүйл дурьдсан бол чамайг санах болгондоо найз чинь тэмдэглэлийг чинь залхалгүй уншина. Ийм тэмдэглэл бичиж байхдаа би нэг алдаа гаргаж байсан. Тэр нь гомдоосноо мэдэж байж уулалт гуйгаагүй одоо уучлалт гуйж байна гэсэн утгатай зүйл бичсэн юм. Үнэхээр уучлалт гуйхыг хүсэж байвал дэвтэр дээр биш тэмдэглэлээ өгж байхдаа хэлчих. Учир нь найз чинь тэмдэглэлийг чинь унших болгондоо үрьдын таагүй явдлыг дахин дахин санахгүй. Харин түүний оронд олон сайхан дурсамжаа санах болно. Амжилт хүсье!!!

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2013-05-13 -

Бичсэн: tsetse

saihan sanaa bn

Шууд холбоос


Бичлэг: 2 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax