Миний орон зай

2013-05-06 - Оюутан болсны дараа нэн тэрүүнд хэрэгтэй зүйлс

Ангилал: Зөвлөмж

Сурагч гэсэн сайхан алдрыг өргөж яваад амьдралынхаа шинэ алхамыг хийх гэж буй ахлах ангийн сурагчиддаа зөвлөх нь: 

1. Флаш: Энэ бол өдөр тутамдаа хэрэглэдэг флашнаас өөр. Та энд хэрэгтэй хэрэггүй дуу, кино суулгах бус өөрийн хийсэн бүтээлээ найдвартай хадгалах тул багтаамж нь тийм ч их биш хэрэглээндээ тохирсон өөр дээрээ вирусны программтай флаш оюутан болоход нөүтбүүкнээс дутахааргүй хэрэг болно.
2. Усны сав: Бие даалт эхлээд ирэхээр дэлгүүр орох гуанз хэсэг завгүй номын санд өнгөрөөх цаг хугацаанд чамд тус болох нэг зүйл бол усны сав. Зарим үедээ цүнхэндээ авч явахаас тээр болж буй мэт санагдавч хааяа нэг мөнгө муутай зав бага үед усны савандаа дуртай уух зүйлээсээ хийгээд халуун өдөр ууж суух сайхан.
3. Олон үйлдэлтэй тооны машин: Миний оюутан болоод үл тоосон хамгийн эхний зүйл бол тооны машин утсан дээр тооны машин байхад дахиж шинээр авах хэрэггүй гэж бодсон бодол маань хамгийн эхний семистр дээр л бодлоо өөрчилөхөд хүрсэн. Шалгалтан дээруиас ашиглахгүй гэдэг дүрмээс гадна хүнд бодлого бодоход намайг яахын аргагүй олон үйлдэлтэй тооны машинг сонгоход хүргэсэн.
4. Хавтас: Флашнаас гаргасан зүйлээ багшдаа өгөх гэж явсаар байтал нүүр хийж өгөхөөсөө өмнө үрчийлгэх нь тийм ч цөөхөн биш. Хэрвээ чи хугацаандаа яаж амжихгүйн гэж дараа нь цөхрөнгөө барахгүйг хүсэж байвал бие даалтуудаа өгсөн өдрөөс нь эхэлж хийгээд хийж дуусмагцаа 60-80 хуудастай нүхтэй хавтас ордог хавтсанд нүүрлээд нэгтгээд хийчээд байнга аваж явж бай. Хэзээ ч бохирдоно гэж санаа зовохгүй багшдаа өгөх хүртлээ хэрэгтэй зүйлээ харчихна. Бас дутуу орхисон зүйлээ багштайгаа хаана таарна тэр дороо асуух боломжийг чамд олгоно. Тэгээд бие даалтаа өгөх хугацаа нь болоход ганц дараад л бие даалт дотроосоо аваад өгөх боломжтой. Өө нээрээ бие даалтаа хураалгах хугацаагаар нь хийгээд байвал эхнээс нь бие даалтаа хураалгах тул энд тэндээс нь хайх шаардлага гарахгүй шүү. 

                             Өөр бусад олон зүйл байгаа ч өчүүхэн ч гэсэн тус хүргэсэн бол миний зорилго оршино.






Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 1 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax